1200 алдарт уяач, 125 хурдан хүлгийн тухай өгүүлсэн “Морьтны түүхэнд хэн нь хэн бэ” ном уншигчдын хүртээл боллоо
2022-07-06 17:47:00
“Морьтны түүхэнд хэн нь хэн бэ” номын нээлт боллоо. Уг номын Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгч М.Энхболд санаачлан бүтээсэн байна.
М.Энхболд “Монголын хурдан морь уяачдын морь уях эрдэм ухааныг нэгтгэж, залуу хойч үедээ ном бүтээж үлдээх юмсан гэсэн бодол тээж явдаг байсан. Ингээд нийт 1200 орчим улс, аймаг, нийслэлийн алдар цолтой уяачдын намтар түүх орсон, XX8 XXI зууныг дамжиж, улс, бүсийн наадамд алдартай сайн уралдаж байсан 125 шахам морьдыг багтаасан” гэв.
Нэпко хэвлэлийн газар дэмжиж, хамтран бүтээсэн “Морьтны түүхэнд хэн нь хэн бэ” нэвтэрхий толь бол нийт уяачид, энэ чиглэлийн олон эвсэл холбоод, адуу сонирхогчид, нүүдлийн соёл судлаачид, морио дээдэлдэг мянга мянган хүний оролцоотой хамтын бүтээл юм.
“Морины түүхийг бичье гэвэл Монголчуудыг судал” гэсэн үг байдаг. Энэ нь тухайн номын үнэ цэнийг тодорхойлно хэмээн номыг санаачлагч М.Энхболд онцоллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав