Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна
2022-07-18 09:36:00
Дундговь, Төв аймаг, Туул голын сав газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулж байгааг БОАЖЯ-наас мэдээллээ.
Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд цэвэрлэгээ зохион байгуулж, нийт 209 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 3,785 иргэн оролцож, 378.3 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглагч 130 гаруй аж ахуйн нэгжид хог хаягдал цэвэрлэх тухай албан тоот хүргүүлж, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.
Харин Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 14 сумын хэмжээнд "Ангилъя-Ариглая-Ашиглая" аяныг аймгийн төв Сайнцагаан суманд "Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах бичил тэтгэлэгт уралдаан" зарлажээ. Тус аймагт усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор 160 булаг, нуур тойрмын 40909.29 га усны сан бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч долоон сумын 60 булгийг тэмдэгжүүлсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав