Ашиглах боломжгүй болсон гал унтраагуурын саваар хаягдал зайн сав хийжээ
2022-08-08 15:29:00
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн ахмад Б.Пүрэвдорж захирагчтай нэгдүгээр салааны алба хаагчид ашиглах боломжгүй болсон гал унтраагуурын саваар хаягдал зайн сав хийжээ.
Онцгой байдлын газар, Улсын нөөцийн 109 дүгээр салбар, Гал түймэр унтраах, аврах 56, 58, 81, 68 дугаар ангиудад байрлуулан, алба хаагчдад хаягдал зайн хор уршгийн талаар мэдлэг олгож, зориулалтын саванд хийж хэвшүүлэн ажиллаж байна.
Хаягдал батерейн савыг хийхдээ гал унтраагуурын амсрыг нь авч, хажуу талд нь 7*3 см.кв хэмжээтэй нүх гаргасан бөгөөд хаягдал батерейг дээд талаас нь, утасны батерейг хажуу талаас нь хийсэн байна. Савны дээд талд таг, гадна талыг хуулгаар бүрж хор хөнөөлийн талаар мэдээлэл хэвлэн байршуулснаараа онцлог юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав