Ц.Болортуяа: Их тэнгэрт дайллага, цайллага хийх мөнгөөрөө эмнэлэг барьж, эмч нараа чадваржуулаач ээ
2022-08-08 18:07:00
Өнөөдөр хүнд өвчтэй БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа Б.Түмэнгийн ээж Ц.Болортуяа мэдээлэл хийлээ.
Түүний хүүгийн үе мөч нь 2019 оноос эхлэн энд тэнд хавдаж эхэлсэн байна. Улмаар онош тогтоогдохгүй 2021 он хүртэл хүү дааврын эм, тариа хийлгэж байсан ч бие нь улам муудаж, бие эрхтнүүд нь муруй болж эхэлжээ. Одоогоор хүү БНСУ-д эмчлүүлж байгаа юм.
Б.Түмэн хүүгийн туссан системийн гаралтай өвчин нь хүүхдийн явах чадварыг алдагдуулдаг бөгөөд цагаан эсийн хавдар биш ч цагаан эс нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсноос бие эрхтнүүд нь далий, муруй болдог өвчин юм. Энэ нь агаарын бохирдлоос цэвэр үүдэлтэй байдаг хэмээн ээж нь ярилаа.
Хүүгийн ээж Ц.Болортуяа нь "Гоонь эрчүүдийн хуушуур" хэмээх хоолны газар ажиллуулдаг байсан ч хоолны газрыг маань орц гарц гаргана гэх шалтгаанаар хотын захиргаанаас нураасан байна.
Тэрбээр,"Хуушуур хийж, улсад улиралд 2.5 сая төгрөгийн татвар төлдөг байж хүүхдээ эмчлүүлэх, сурах эрхийг нь бүрэн эдлүүлэх ёстой. Гэвч хүүхдүүд рүү чиглэсэн ямар ч үйл ажиллагаа энэ улсад алга. Агаарын бохирдлоос үүдэлтэй энэ өвчнийг эмчлэх үе мөчний тасаг гэж Монголд байхгүй. Төр баяр, шагнал урамшуулалд мөнгө зарцуулдаг байж хүүхдүүд өвдөж, шаналж байна гэхэд анхаардаггүй, хүүхдэд зориулсан сангаас мөнгө гаргадаггүй. Төрийн өндөрлөгүүд Их тэнгэрт дайллага, цайллага хийх мөнгөөрөө эмнэлэг барьж, эмч нараа чадваржуулаачээ" гэж хэллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав