Т.Баярхүү: Улбар шар түвшинд ААН байгууллагуудад тавигддаг тодорхой хязгаарлалтыг шар түвшинд шилжихэд сулруулна
2021-11-24 15:20:00
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, холбогдох албаныхан гарсан шийдвэрийг танилцуулсан билээ.
Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй халдварын эрсдэлийн үнэлгээний дөрвөн түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байгааг мэдээллээ.
Тэрбээр "Манай улсад КОВИД-19-ийн халдварын тоо буурч байна. Энэ нь нэмэлт тунгийн дархлаажуулалт идэвхтэй хийгдэж байгаатай холбоотойгоор тайлбарлаж байна. Зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдсан тохиолдолд улбар шар түвшнээс шар түвшинд шилжинэ гэдгийг өмнө мэдээлж байсан.
Өнөөдөр мөрдөгдөж буй Засгийн газрын 118 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлах түр журам бий. Уг журмын дагуу халдварын тархалтыг дөрвөн өнгөөр буюу дөрвөн түвшинд тогтоосон. Анх тогтооход вакцинжуулалт манай улсад хийгдээгүй байсан бол одоо байдал харьцангуй өөрчлөгдсөн байна.
Иймд журамд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа ба ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар журмын төслийг оруулж хэлэлцүүлнэ.
Тодруулбал, өнөөгийн улбар шар түвшинд 18 үйл ажиллагааг хязгаарласан байсныг тодорхой үе шаттай нээгээд явсан. Шинээр боловсруулж байгаа төсөлд улбар шар түвшинд ААН байгууллагуудад тавигддаг тодорхой хязгаарлалтыг шар түвшинд шилжихэд сулруулна. Жишээлбэл, танхимын дүүргэлтийн хязгаарлалт тавихгүй, хариуцлагын гэрээг зарим тохиолдолд хийхгүй зэрэг өөрчлөлт бий.
Түүнчлэн хичээл сургуулийн үйл ажиллагаа 100 хувь танхимаар, дараа нь цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг хамрагдуулах гэх мэт зохицуулалтыг нэмэлт тунгийн хамрагдалтын хувьтай уялдуулан үйл ажиллагаа үе шаттай сулруулж явна. Аль болох хэвийн , энгийн амьдрал руугаа эргэж орох боломж бололцоо бүрдэнэ" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав