ХӨСҮТ есөн ажилтанд орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөг олгохоор болжээ
2022-08-11 10:18:00
Эрүүл мэндийн яамнаас наймдугаар сарыг “Эрүүл Мэндийн Ажилтны Нийгмийн Хамгааллыг Дэмжих Сар” болгон зарласан. Энэ хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв нь 9 ажилтанд тус бүр орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ .
2021 оны дөрөвдүгээр сараас гүйцэтгэлийн санхүүжилт эхэлсэнтэй холбоотой эмч эмнэлгийн ажилтнуудын цалин, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна.
2021 онд эмч ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих хүрээнд ажилчдын орон байрны судалгааг авч 2 ажилтанд байрны урьдчилгаа 20 сая төгрөг, гурван ажилтанд иж бүрэн гэр, нийт ажилчиддаа нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 1,7 тэрбум төгрөг олгосон байна. Мөн тус эмнэлэг нь нийт ажилчиддаа жилийн хугацаанд 30% нэмэгдэл 1 улирал, 60% нэмэгдэл 2 улиралын турш олгосон байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав