М.Эрдэнэбилэг: Уул уурхайн компаниас болж гол горхины усыг ширгэж, гол урсахаа больсон
2022-08-11 15:20:00
Уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор Баянхонгор аймгийн иргэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хандлаа.
Экологич Д.Туяа "Уул уурхайн "Оргил моунт" гэх компани Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт 2015-2016 оны хооронд үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэвч тэд ашигласан талбай дээрээ ямар ч нөхөн сэргээлт хийлгүй орхисон. Улмаар зургаан жилийн хугацаанд сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн" гэдгийг хэллээ.
Тиймээс компанийн 2015-2016 онд олборлосон орлогыг төрийн санд төвдөрүүлэх ажлыг хууль хяналтын байгууллагаар тогтоолгох, шинжээч томилж хууль бус орлогыг хураан авах хүсэлт гаргажээ. Мөн "Оргил моунт" компани нь шинээр ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Тиймээс орон нутгийн иргэдээс өмнөх талбайдаа нөхөн сэргээлтийн ажил хийж, үүний дараа шинэ газар хайгуулын ажил хийх шаардлагыг тавьжээ.
Баянхонгор аймгийн Жаргалан сумын иргэн М.Эрдэнэбилэг "Манай нутаг шиг гол устай газрыг уул уурхайн компаниуд сүйтгэж, гол горхины усыг ширгээж байна. Гол ус урсахаа больсон. Уул уурхайн компаниуд гараад явсан тохиолдолд манай нутагт тарваганаас өөр ан амьтан амьдрах аргагүй болсон. Нутгийн иргэд бид маш их гомдолтой байна. Бид малаа туугаад амьдрах ч газаргүй болох нь" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав