Он гарсаар зам тээврийн ослын улмаас 40 хүүхэд амиа алджээ
2022-08-15 13:54:00
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвдам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн, орон нутагт 13 хүн гэмтэж бэртэж нийт 24 хүн гэмтэж бэртсэн байна.
Ослын улмаас нийслэлд нэг хүний амь хохирч, орон нутагт таван хүний амь хохирсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 218 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.
Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 387 бүртгэгдсэнээс 40 хүүхдийн амь хохирч, 396 хүүхэд гэмтжээ.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна.
Иймд тул орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүх хамгаалалтын хэрэгслийг стандартын дагуу зүүж хэвших ялангуяа бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор зориулалтын суудалд харгалзах хүнтэй хамт зорчуулахыг анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав