Д.Амарбаясгалан: Дэд, тэргүүн, орлогч дарга, зөвлөхүүдийг чөлөөлснөөр 1.4 тэрбум хэмнэсэн
2022-08-31 18:23:00
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсэг гаргаж, төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг шалгана гэдгийг мэдэгдсэн. Төрийн хэмнэлтийн тухай хууль өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхлээд байгаа юм. 2022 онд 5.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна.
Дэд, тэргүүн дэд сайд, орлогч дарга, зөвлөхүүдийн орон тоог бууруулах хүрээнд 159 хүн чөлөөлсөн байна. Ингэснээр 1.4 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн төрийн байгууллагууд өөрсдийн эзэмшилд байсан 589 машины Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн. Үүгээр 568.4 сая төгрөг хэмнэсэн гэлээ.
Түүнчлэн төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах зорилтууд хангалттай түвшинд хүрэхгүй байна Засгийн газар үзжээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу амьдралд илүү нийцүүлэх алхмыг хийнэ гэж мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав