Уулчин Х.Бумхишиг нь III зэргийн хөлдөлттэй гэх урьдчилсан мэдээ байна
2022-09-13 13:17:00
Памирын нуруунд ганцаарчилсан авиралт хийж яваад 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгажээ.
Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварчээ. Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, 4 хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүлжээ. Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, "Жаргалант" уулчдын клуб, "Цэгц" клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлсэн байна.
Памирын нурууны ноён оргил 7134 м өндөрт оршдог аж.
Тэгвэл Уулчдын үндэсний холбооноос "Киргиз улсад ганцаарчилсан авиралт хийж байгаад эрсдэлд ороод байсан залуу уулчныг амжилттай буулган одоо Оше хотод ирээд байна. Гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн урьдчилсан мэдээ байгаа ч удахгүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж Монгол руу шууд нисэх боломжтой эсэхийг магадлуулснаар нөхцөл байдал шийдэгдэхээр байна" гэж мэдээлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав