Ковидын үеийн судалгаагаар архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна
2022-09-13 15:45:00
2021 онд СЭМҮТ, АШУҮИС, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-д монгол хүний сэтгэцийн эрүүл мэндэд үнэлэлт дүгнэлт хийх судалгааг хийсэн байна. Тус судалгаагаар цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа албаныханд сэтгэл түгшилт, сульдал жирийн иргэдээс 5-6 хувиар илүү байсан. Мөн иргэдийн 60 хувь нь сэтгэл түгшилттэй, 70 хувь нь сульдлын хам шинжтэй, 39 хувь нь сэтгэл гутралтай байна гэсэн дүн гарсан талаар мэдээлсэн юм.
СЭМҮТ-өөс зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг 2019 онд хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 11.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох эмгэг, зургаан хувь нь сэтгэл гутралтай байна гэсэн дүн гарч байжээ.
1984-1992 онд хийсэн судалгааг өнөөдрийн судалгааг харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн судалгааны дүн гарчээ.
Ковидын үеийн судалгаагаар архинд донтох эмгэг 25 дахин, сэтгэл гутрал 8 дахин, сэтгэл түгшилт 7 дахин ихэссэн тоо мэдээлэл байна. Ковид-19 халдварын үед өвчлөл буурч байгаа юм шиг харагдаж байгаа боловч ковидын дараах нөхцөл байдлаар амбулатори ачаалал ихссэн. Дээрээс нь архины хэрэглээтэй холбоотой, стресстэй холбоотой эмгэгүүд, хэвтэлтүүд нэмэгдсэн гэж албаныхан мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав