СОНИРХОЛТОЙ: Кофены хаягдлаар дахин боловсруулсан аяга хийжээ
2022-09-15 17:17:00
Кофегоор хийсэн аяганд кофе уух шиг таатай зүйл кофенд дурлагчдад байхгүй биз ээ. Kreis Cup хэмээн нэрлэгдсэн энэ аяга нь 100 хувь кофены шаараар хийгдсэн бөгөөд эдэлгээ удаан, халуунаа удаан барьдаг, доргионд тэсвэртэй аж. Кофег тань удаан хугацааны туршид халуун хэвээр байлгах боломжийг бүрдүүлсэн энэ аягыг аялал зугаалга, гэр, оффис гэх мэт бүх төрлөөр ашиглах боломжтой. Түүнчлэн байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, бүрэн задарч хөрсөнд бордоо болон үлддэг гэдгээрээ онцлогтой.
Хүн төрөлхтний хэрэглэдэг хамгийн түгээмэл ундааны нэг болох кофеноос жил бүр 250,000 тонн кофены шаар ялгарч хүнсний хаягдал болдог гэх баримт бий. Тэгвэл Крейс аягыг үйлдвэрлэгчид кофены шаарыг хатааж, үнэрийг нь алдагдуулахгүйгээр бэлтгэж ургамлын гаралтай полимер барьцалдуулагч ашиглан бэхжүүлж хэрэглэгчдийн гарт хүргэж буй юм. Гэхдээ тус аяганд цай, шүүс зэрэг бусад төрлийн уух зүйлсийг хийж уувал кофены үнэр, амт орох магадлалтай тул зөвхөн кофенд хэрэглэхийн зөвлөж байгаа ажээ.

Крейс багцад 415 мл багтаамжтай, соруул оруулах боломжтой таг бүхий аялал зугаалга, гадуур хэрэглээнд авч явахад тохиромжтой аяга болон 335 мл багтаамжтай кофены аяга тус тус багтаж байгаа юм.





Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав