И.Мөнхжаргал: Төсвийн асуудал дээр МАН-аас ирүүлсэн ажлын хэсэгт орохгүй
2022-10-25 15:19:00
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Монгол Улс анх удаагаа хамгийн их дүнтэй буюу 20.5 тэрбум төгрөгийн төсвийг батлахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ нь асар их үргүй зардлыг бий болгоно. Аравдугаар сарын 18-ны өдөр МАН-аас АН-ын 2023 оны улсын төсвийн төсөлд хүргүүлсэн шаардлагын дагуу хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах санал ирсэн. Хамтран ажиллах санал тавьсанд баярлалаа. Гэхдээ МАН-ын тавьсан саналд үгүй гэж хариулъя. Бид ажлын хэсэгт орж ажиллахгүй" гэж мэдээлэв.
МАН урхи тавихаа болих хэрэгтэй. 20.5 тэрбум төгрөгийн төсөв батлах гэж байгаа үрэлгэн зардалдаа АН-ыг татан оролцуулж хамтран ажилласан мэтээр дүр эсгэх гэж байгаа бол тийм зүйл байхгүй. Төсөвт хэлэх шүүмжлэл, санал дүгнэлтүүдээ УИХ дахь АН-ын бүлгээр хүргүүлэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.
Түүнчлэн МАН-аас 2020 онд УИХ-ын сонгуульд сонгогдохдоо амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж, инфляцад өртөж байгаа ахмад настан, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн орлогыг хамгаалах шаардлагыг дахин хүргүүллээ.
Үүнээс гадна 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн шүүгч нар хуралдаж АН-ын даргыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх С.Эрдэнийн хүсэлтэд татгалзсан хариуг ирүүлсэн. Энэхүү дээд шүүхийн хуралдаанаар С.Эрдэнийг АН-ын дарга биш гэдгийг нотолж, дахин бүртгэж авахгүй гэдгээ баталгаажуулсан байна. Өнөөдрийн байдлаар АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүн байхгүй гэдгийг мэдээлсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав